Бүтээгдэхүүн

heroller.png

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player



КОМПАНИЙ ТУХАЙ

Түмэн-Техно компани 2005 оноос барилгын дээвэр хийх, засварлах үйлчилгээг цоо шинэ технологи, материал ашиглан гүйцэтгэж байна.

Дээврийн болон ус тусгаарлах материал үйлдвэрлэлээр 70 жилийн туршлагатай АНУ-ын Henry компанийн бүтээгдэхүүнийг Монголд борлуулах, ашиглах онцгой эрхийг манай компани авсан юм.

Манай материал, технологийг Барилга хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Стандартчилал, хэмжил зүйн Үндэсний төв материалын чанар, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн орчин үеийн, шинэ, манай орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд нэн тохиромжтой технологи болохыг баталгаажуулж ашиглах эрхийн гэрчилгээ олгосон.

Өнгөрсөн хугацаанд өөрийн технологиор олон байгууллагын хавтгай дээвэр хийж төмөр, шаазан болон ашиглалтын дээвэр, люк цонхны ус нэвчилтийг засварлах ажлыг гүйцэтгэлээ.

Жижиг хэрэглэгчдэд зориулж дээвэр засварын талаар зөвлөлгөө өгч, материал худалдана.

Мөн манай компани барилга, зам талбайн тохижилтын бүтээгдэхүүн болох полимер бетон сандал, цэцгийн мандал, хогийн сав үйлдвэрлэж, худалдан суурилуулах үйлчилгээ эрхэлдэг.